Skip to content
narrow screen wide screen auto screen Increase font size Decrease font size Default font size

image010

ТА ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГ БОЛ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ТАНД ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн ulziibyamba   
2011 оны 3-р сарын 16, Лхагва гариг, 05:52

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн зөвлөх инженерүүд маань танд зөвлөгөө өгч хамтран ажиллахад бэлэн тул та манайд хандан манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөгөө өгөх төвийн зөвлөхүүдээс мэргэжлийн зөвлөгөөг авч болно.

Манай салбарын зөвлөх мэргэжилтнүүд (2010 онд зэргээ сунгуулсан ба шинээр болсон):

Copy_3_of_Zuv-ing0003 Данаарагчаагийн Амаржаргал. ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн БХЗГ-ын мэргэжилтэн. 1986 онд МУИС-ийг "Хими- биологич" мэргэжлээр төгссөн. 1986 оноос Хром Юфтийн үйлдвэрт химич, цехийн дарга, 1992 оноос "Булигаар" ХК-ны ерөнхий технологич, туршилт-судалгааны инженер, 1993 оноос АШЭШИ-д ЭША, цехийн технологич, 1996 оноос "Ж энд М" компанид технологич инженер, 1998 оноос "Булигаар" ХК-д Чанарын хяналтын албаны дарга, химич, лабораторийн эрхлэгч, 2001 оноос ҮХЯ-ны ҮБЗГ-т арьс шир, химийн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд салбартаа 24 жил ажиллаж байна. 2004 онд МДМЗО сургалтад хамрагдан, МУ-ын “Зөвлөх инженер” зэрэг авч, одоо зэргээ сунгаалахаар сургалтаа дүүргээд байна. Зөвлөх инженер болсноос хойшхи хугацаанд: "Хот байгуулалт, ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль", "Хортой болон аюултай бодисын тухай хууль", "Хүнсний аюулгүй байдлын тухай хууль"-уудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд санал боловсруулж, 2006 онд "Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль"-ийн төсөл, "Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн төсөл, 2007 онд "ЖДҮ-ийн тухай хууль"-ийн төсөл зэргийг боловсруулж, холбогдох салбарын чиглэлээр Засгийн газрын 10 орчим шийдвэр гаргуулсан байна. Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх эко-технологи, салбарын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал зэргээр нийт 6 удаагийн сургалт семинаруудыг зохион байгуулж, "Үйлдвэрийн хаягдал усан дахь зарим химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох арга"-ын Үндэсний стандартын төсөл, арьс ширний үйлдвэрт хэрэглэх зарим химийн бодисын шинжлэх аргын нийт 14 стандартыг боловсруулан батлуулж, онол практикийн бага хурал, уулзалт, зөвлөгөөнийг 14, үзэсгэлэн худалдааг 3-ыг зохион байгуулж оролцсон байна. Арьс ширний үйлдвэрийн технологийн хаягдал усыг цэвэрлэх шинэчилсэн технологи боловсруулж, Арьс ширний үйлдвэрийн технологийн хаягдал усыг хромгүйжүүлэх арга дээр ажиллсан.

Copy_4_of_Zuv-ing0003 Санжхүүгийн Баатаррагчаа. ХҮСХХ-ийн АШҮСТ-ийн захирал. 1971 онд БНСЧСУ-д Техникийн дээд сургууль төгссөн. 1971 оноос АҮК-ийн Шевретийн үйлдвэрт засварчин, мастер, ерөнхий механик, 1976 оноос ХХҮЯ, ХҮЯ-нд инженер, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга, ШУТ-хамтын ажиллагааны газрын дарга, 1990 оноос Арьс импэкс фирмийн импортын захирал, "Булигаар" ХК-ний дэд захирал, "Монгол шир" ХК-ийн гүйцэтгэх, дэд захирал, АШҮХ-ны гүйцэтгэх захирал, 2009 оноос ХҮСХХ-д ЭША-аар ажиллаж байна. С.Баатаррагчаа хөнгөн аж үйлдвэрийн арьс шир, ноос ноолуур, оёдол, шил, шаазан, модны салбарын хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, ШУТ-ийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрүүдийг шинээр барьж байгуулах, өргөтгөн шинэчлэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудыг биелүүлэх талаар ажиллаж, 1990-2008 онд "Булигаар" ХК, "Монгол шир" ХК, "Харгиа" ХК-нийг өргөтгөн шинэчлэх, арьс ширний үйлдвэрүүдийг сэргээх, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлээр судалгаа, тооцоо хийж, хэрэгжүүлэхэд болон "Арьс, шир дэд хөтөлбөр"-ийн төсөл болон Арьс ширний үйлдвэрлэл, технологийн парк, салбарын хөгжлийн стратеги, салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэл, бохир ус цэвэрлэх байгууламж, орон нутагт байгуулж болох жижиг, дунд үйлдвэр, салбарын бүсчилсэн хөгжил зэрэг чиглэлээр ТЭЗҮ, Мастер төлөвлөгөө, "Арьс ширний салбарын тогтвортой хөгжлийн хөтөлбөр" гэх мэт бодлогын чанартай баримт бичиг боловсруулахад биечлэн оролцсон байна. Нийтдээ сэдэвт бүтээл буюу ном 15, илтгэл, өгүүлэл 15, шинэ технологи зааварчилга 16, журам, санал 8, төсөл, хөтөлбөр 88-ыг боловсруулахад оролцон, сүүлийн үед арьс ширний салбарын үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар, салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох судалгааны талаар дагнан ажиллаж байгаа судлаач-инженер юм.

Zuv-ing Рэнцэндоржийн Бадамрагчаа. “Тайгам-Алтай” ХХК-ны ерөнхий инженер. 1977 онд Узбекстан улсын Нэхмэл ба Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг инженер механикч мэргэжлээр төгссөн. 1977 оноос НУҮ-ийн инженер механик, 1984 оноос НҮН-ийн ЕМЭХ-ийн дарга, 1989 оноос ННҮ-ийн Засварын төв үйлдвэрийн дарга, 1990 оноос НУҮ-т инженер, 1999 оноос “БОБА” ХЭАА-н эзэн, 2005 оноос “Чоно” ХХК-д менежер, “Тайгам-Алтай” ХХК-д ерөнхий инженерээр тус тус ажилласан. 1980 онд БНПАУ-д үйлдвэрлэлийн туршлага судалсан. Нийт ажиллах хугацаандаа: НУҮ-ийг шинээр бариулж ашиглалтад өгсөн; УБ Хивс, ННҮ-ийн өргөтгөл, шинэчлэлийг хийж, гар хивсний цехийг шинээр байгуулан ашиглалтад оруулсан; Ширэм цутгах цехийг байгуулж ашиглалтад оруулсан; Завод ноос угаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, техник, технологийн зураг төслийг хийж үйлдвэрийг байгуулан ашиглалтанд оруулсан; АШҮН-ийн Анхан шатны үйлдвэрийн Электрон погрузчик цэнэглэх станцын угсралтыг хийж ашиглалтад өгсөн; Шинээр байгуулагдсан ЭЭГҮ-ийн туслах тоног төхөөрөмжийн зураг төслийг боловсруулж, дотоодод үйлдвэрлэн ашиглалтад өгсөн. Ноосны тосыг ялгаруулж, ланолин гаргаж авах технологийг нэвтрүүлсэн; Арьс элдэх машин зохион бүтээн, үйлдвэрлэж ХАА-д нэвтрүүлсэн байна. Дээрх ажлуудаас 3 шинэ технологи боловсруулж, 22 машины технологийн заавар, 18 машин тоног төхөөрөмжийн ажиллах зарчмын зааврыг боловсруулсан байна. 400 гаруй мэргэжилтэн, мэргэжпийн ажилчдыг сургаж бэлтгэсэн; “Ноосны анхан шатны боловсруулалт хийх технологийн тоног төхөөрөмжийг ажиллуулах зарчим” /1980/. 2,2 хх, “Ноосны тосыг ялгаруулан боловсруулах техник, технологийн үндэс” 1,0 хх./1982/ гарын авлага гаргасан; “Ноос баглах пресс машин”. №7273, “Резинэн голыг дотоодод үйлдвэрлэх хийцийн шийдэл” № 12389, “Резинэн гол угсрах төхөөрөмж” №15408, “Зөөврийн монтажийн сунадаг шат” №6526, “Ноос зөөх төхөөрөмж” № 5531, “Моторын шкив сугалах төхөөрөмж” №8934, “Таар задлан огтлогч машин” ТОМ-1000Б. №6625, “ИШ-46У маркийн насосны резинэн клапан” №7472, “Саван шахах төхөөрөмж” №62541, ‘Ноос зөөвөрлөх туузан конвейр” №8854, “Хийн тээврийн систем” №71114, Ноос зөөх сеткэн зөөгүүр” №6554, “Арьс элдэх машин” зэрэг 10 гаруй ШБОС, “Ноос зөөж дамжуулах шугамын хийцийн өөрчлөлт”, “Резинэн голын хийцийн өөрчлөлт”, “Гар хивсийг дугуй загвараар хийх техник, технологийн шийдэл” гэсэн АЗ гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн; "БС-2А маркийн ноос боловсруулах агрегатыг Монгол улсын хонины ноосонд анхан шатны боловсруулалт хийх шинэчлэлийн асуудлууд" илтгэл. БНПАУ-ын Лодж хот. 1981 он, "Ноосны анхан шатны боловсруулалт хийх техник, технологийг ХАА-н ноос бэлтгэлийн ажилтай уялдуулан бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх арга зам" ХАА-н Хүрээлэн. 1986 он зэрэг илтгэл тавьсан ба манай тэргүүний зохион бүтээгч, мэргэжилтэн, удирдах ажилтан.

Zuv-ing0001Мэндбаярын Бат-Очир. “Булигаар” ХК-ны дэд захирал. МУ-ын Зөвлөх инженер. 1976 онд ЗХУ-ын Киевийн ХҮТДС-ийг Арьс ширний үйлдвэрийн инженер технологич-химич мэргэжлээр төгссөн. 1983 онд Чехословак улсад үйлдвэрлэлийн дадлага, 1989 онд Швейцар улсад Химийн материал судлах, 1997, 1998 онд Итали улсад Шинэ техник, технологи судлах, 2002 онд Тайвань, 2006 онд Хятад улсад сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлсэн. 1976 оноос “Булигаар” ХК-д ерөнхий инженер, 1986 оноос ХҮЯ-д ахлах инженер, 1988 оноос “Булигаар” ХК-д гүйцэтгэх захирал, 1997 оноос дэд, 1998 оноос гүйцэтгэх, 2000 оноос дэд захирлаар ажиллаж байна. 2004 онд "Зөвлөх инженер" болсон. Зөвлөх инженер авснаас хойш 6 жилийн хугацаанд зөвлөх инженерийн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн: - 2004 онд ҮХЯ-ны ШУТЗ-ийн гишүүнээр Арьс ширний салбарыг төлөөлөн сонгогдож, 7-н техник, технологийн төслүүд дээр үнэлэлт дүгнэлт гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулан хэрэгжүүлсэн; - 2006 оноос МУСХЗҮТ-ийн дэргэдэх стандартчиллын техникийн хорооны гишүүнээр томилогдож, арьс шир, үслэг, нэхий боловсруулах үйлдвэр, салбартай холбогдсон бүх стандарт, техникийн нөхцөлд шүүлт хийж, үнэлэлт дүгнэлт гарган ажилласан ба “Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус. Техникийн шаардлага МNS-5582-2006”, “Арьс шир, боловсруулсан үслэг нэхий. Техникийн шаардлага МNS-0528-2009”, “Боловсруулсан илгэн нэхий. МNS-8637-2009”, “Арьс шир үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах техникийн шаардлага. МNS-5480-2005” гэсэн стандартуудыг боловсруулахад биечлэн оролцож батлуулсан; - Булигаар ХК, Монгол шевро ХК, Дархан нэхий эдлэлийн үйлдвэр ХК зэрэг компанийн арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн зардлын удирдлагын системийг сайжруулах чиглэлээр хэрэгжсэн төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан; - Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний асуудлаар судалгаа хийж, "Мон-Ит Булигаар" ХК -нд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, энэ чиглэлээр үнэлгээ хийдэг "Газар Эко" ХХК-тай хамтран хийж, батлуулж мөрдүүлсэн. Арьс ширний үйлдвэрүүдэд хэрэглэдэг химийн бодисын эрсдэлийн үнэлгээ хийхэд мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажилласан ба арьс ширний үйлдвэрүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийх ажлыг удирдан зохион байгуулсан байна. “Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт ҮТП байгуулах ТЭЗҮ” 2008, “Арьс ширний салбарын ШУТ-ийн тэргүүлэх чиглэлийг тогтоох судалгааны ажил” 2008, “Арьс ширний салбарын боловсруулах үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн стратеги зөвлөмж” 2008, “Монгол улсын Арьс ширний салбарыг 2008-2020 онд хөгжүүлэх стратеги судалгааны ажил” 2008, “Арьс шир боловсруулах ЖДҮ, бохир ус цэвэршүүлэх бага оврын цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийн жишиг загвар” 2009 зэргийг бусад мэргэжилтнүүдийн хамт хийж гүйцэтгэсэн АШҮСалбарын тэргүүний, шилдэг Зөвлөх инженер.

Zuv-ing0003 Баасанжавын Батцэцэг. ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн БХЗГ-ын ахлах мэргэжилтэн. 1982 онд ЗХУ-ын Клинцын Нэхмэлийн дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Нэхмэлийн дээд сургуулийг Хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр. ШУТИС-ын докторант. 1982 оноос ээрмэлийн үйлдвэрт цехийн мастер, 1992 оноос ээрмэлийн үйлдвэрт хангамжийн хэлтсийн орлогч дарга, технологич инженер, хөдөлмөр хамгааллын инженер, үйлдвэрлэлийн дарга, бүтээмжийн албаны дарга, 2005 оноос одоог хүртэл ХХААХҮ яаманд ажиллаж байна. 2002 онд Филипинн улсад, 2003 онд Малайз улсад мэргэжил дээшлүүлж, Бүтээмжийн мэргэжилтэн болсон. Монголын Бүтээмж, хөгжлийн төвийн Ерөнхийлөгчийн нэрэмжит "Бүтээмжийн шагнал"-ын үнэлэгчдийн хорооны гишүүн, Монголын "Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг"-ийн Удирдах зөвлөлийн гишүүн. 1999 онд МДМЗО сургалтад хамрагдан, “Тэргүүлэх инженер”, 2004 онд “Монгол улсын зөвлөх инженер” зэрэг авсана Мэргэшлийн зэрэг авснаас хойшхи хугацаанд: - Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэшсэн инженерүүдийг нэгтгэн "Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг"-ийг анх санаачлан байгуулж, 30 гаруй жижиг үйлдвэр эрхлэгчдэд зөвлөгөө өгч, дотоодын зөвлөх үйлчилгээний шалгаруулалтанд шалгарч, 8 байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байна. 2005 оноос ҮХЯ-ны ХөҮГ-ын Жижиг, дунд үйлдвэрийн технологийн хэлтэст ажиллаж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж, "ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр", "ЖДҮ-ийн тухай хууль" боловсруулах ажлын хэсэгт ажиллан батлуулж, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих үйл ажиллагааны зохицуулалтыг хийж, төсөл шалгаруулах журмыг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь биечлэн оролцож, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах аргачлал боловсруулан ЖДҮ эрхлэгчдэд түгээсэн байна. 2009 оноос "Монгол ноолуураа монголдоо үйлдвэрлэе" ноолуурын улсын зөвлөлгөөн, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих санхүүгийн үйлчилгээ болох зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан.

Copy_of_Zuv-ing0003 Лодойн Ганбат. “Blue sky” ХХК-ний технологич инженер 1981 онд Ташкент хотын Нэхмэл, Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг нэхмэлийн хими-технологич мэргэжлээр төгссөн. 1981 оноос “Ээрмэлийн үйлдвэр”-т мастер, технологич инженер, цехийн дарга, 1987 оноос Хөнгөн үйлдвэрийн Яамны Чанарын албанд мэргэжилтэн, 1995 оноос “Говь” ХК-д технологич инженер, чанарын инженер, 2000 оноос “Лоро-Пъяна Монгол” ХХК-д ерөнхий инженер, 2001 оноос “Говь” ХК-д ЭША, технологич инженер, үйлдвэрлэлийн даргаар ажиллаж байна. 2004 онд МДМЗО сургалтад хамрагдан, МУ-ын “Зөвлөх инженер” зэрэг авсан .Зөвлөх инженерийн зэрэг авснаас хойш: - Бага насны тэмээний ноосон ээрмэлийг будалтанд идэвхижүүлэх аргыг боловсруулан үйлдвэрлэлд туршин баталгаажуулсан; - сарлагийн хөөврийг самнаж боловсруулах арга технологиор Архангайн Их тамир сумаас З тн хөөврийг “Говь” ХК-д нийлэн боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, - нарийн, нарийвтар ноосны боловсруулалтын түвшингээр “Говь” ХК-д боловсруулалт хийсэн, - ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний пиллинг үүсэлтийн шалтгааныг тодруулж, түүнийг бууруулах аргыг боловсруулан “Говь” ХК-ний технологийн дамжлагад судалгаа хийж, гүйцэтгэн боловсруулалтын технологийг шинэчлэн тогтоосон; - технологийн дамжлагуудад хагийг унагаах талаар “Говь” ХК-ний технологийн дамжлагад судалгаа хийж, технологийн горим тогтоосон; - задгай торго будах технологийг нутагшуулан “Говь” ХК-ний будах үйлдвэрлэлд технологийн горим тогтоосон; - утсаар будах технологийг нутагшуулан “Говь” ХК-ний будах үйлдвэрлэлд технологийн горим тогтоосон; - Италийн үйлдвэртэй танилцаж, сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах дамжлагад шинэчилсэн технологи нэвтрүүлсэн нь бүтээгдэхүүний пиллинг ширэлдэлт буурч, хөдөлмөрийн бүтээмжийг 15-20 хувь дээшилж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон зэрэг ажлуудыг амжилттайгаар хийж гүйцэтгэсэн байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүний хими-технологийн боловсруулалтын чиглэлээр дагнан ажиллаж байгаа салбарын туршлагатай инженер.

Copy_of_Zuv-ing0002 Санжаагийн Даваажав. “Эм Эл Ти Жи” ХХК-ны захирал. МУ-ын мэргэшсэн инженер. 1982 онд Украйна улсын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг арьс ширний технологи-химич мэргэжлээр төгссөн. 1986 онд ВИСМ-д стандартчлалын сургалт, 2002 онд БНСУ-д ЖДБизнес эрхлэх сургалтыг дүүргэсэн. 2005 онд "Мэргэшсэн инженер", 2010 онд "Зөвлөх инженер" зэрэг авсан. 1982 оноос Хром-юфтийн үйлдвэрт технологич, чанарын тасгийн дарга, ерөнхий инженер, 1986 оноос АШҮН-д Чанарын удирдлагын хэлтсийн дарга, 1988 оноос Улсын стандартын газарт салбар хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч, 1990 оноос "Торго" хоршоонд дарга, Их асар ХК-д зөвлөх инженер, 1995 оноос Герман-Монголын хамтарсан "С&М industrial” ХХК-д үйлдвэрийн дарга, 2000 оноос арьс боловсруулах "Эм Эл Ти Жи" ХХК-ний захирлаар ажиллаж байна Нийт ажиллах хугацаандаа: - Зөөлөн хром боловсруулах технологийг туршин нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар эрс дээшилж, суурь будагтай, өнгө үзэмж сайтай арьс гарсан нь өнөөгийн Булигаар компаний хром боловсруулах суурь технологи болсон; - АШЭШТТөвөөс үйлдвэрүүдэд шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр доктор Дашбал, ЭША Балдорж нарын хамт жижиг эдлэлийн зориулалттай "имж хром", бэлэг дурсгалын зориулалтаар сарлагийн арьсыг үстэй нь боловсруулах технологийг туршин нэвтрүүлсэн; - Шевредийн үйлдвэрт туршин нэвтрүүлж байсан "Нутгийн монгол хонины арьсаар зөөлөн савхи, наппа боловсруулах технологи" жигдэрч чадахгүй байхад ХҮЯ-аас ажил сайжруулах даалгавраар очиж, гүйцэтгэх цехийн даргаар 6 сар ажиллан, зөөлөн савхи боловсруулах технологийн хатаах, чийглэх, сунгах, шүршиж будах дамжлагуудыг ажилчдад шинээр заан эзэмшүүлэн, зөрчил доголдлыг арилгаж, будгийн тогтворын үзүүлэлтийг экспортын бүтээгдэхүүний шаардлагад бүрэн нийцүүлэн үйлдвэрт нэвтрүүлж ажилласан нь энэхүү технологийг хамтын хүчээр үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлснээр технологийг анх боловсруулсан бүрэлдэхүүн нь 1988 онд Монгол улсын "Төрийн шагнал" хүртсэн; - Арьс ширний салбарын нийт 113 УСТ, 43 ТН-ийг дахин хянаж, арьс ширний гол нэрийн бүтээгдэхүүний 8, нэхий бүтээгдэхүүний 3 болон бусад стандартуудыг хамтран боловсруулж, батлуулж салбартаа нэвтрүүлсэн. СЭҮ, Үслэг эдлэлийн "Сор", Шевро, Шевред, Хром-юфть, Улны ширний үйлдвэр, Гутлын үйлдвэр зэрэг нийт 7 үйлдвэрт бүтээгдэхүүний чанарын улсын аттестатчлалыг зохион явуулж, шинэ нэр төрлийн зөөлөн савхин цамц чанарын тэмдэг, зөөлөн савхи, шевро, хром нь алтан медальтай бүтээгдэхүүний болзлыг анх удаа хангажээ; - Зөөлөн савхи боловсруулж, савхин хувцас оёдог "Торго" хоршоог Монголд анх удаа байгуулан амжилттай ажиллуулсан нь хувийн хэвшлийнхэн арьс боловсруулж эхлэхийн эх үндэс нь болсон; - ХБНГУ-ын "Воnmе" компанитай хамтран "Ямааны арьсаар хувцасны зөөлөн савхи боловсруулах технологи"-ийг Монголд анх удаа үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь өнөөдөр хувцасны зөөлөн савхи боловсруулж байгаа нийт ЖДҮ-ийн суурь технологи болсон; - Мөн арьсны гэмтэл бууруулах, бүтээгдэхүүний чанар сайжруулах зорилгоор "Фольга наах технологи", "Ямаа, зээрийн арьсаар ус нэвтэрдэггүй савхи боловсруулах технологи"-ийг үйлдвэрлэлд туршин нэвтрүүлсэн нь шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжийг бий болгосон; - Арьс боловсруулах жижиг үйлдвэрийн бохир ус цэвэрлэх төхөөрөмжийг Украйна мэргэжилтний удирдлагаар анх суурьлуулан бохир усан дахь химийн бодисын хэмжээг норм, нормативд бариулан ажиллуулсан; - Хонь, ямааны арьс боловсруулж хувцасны зөөлөн савхи, бээлийний савхи үйлдвэрлэн, түүгээр ихэвчлэн Цагдаагийн ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газруудын ажилтны дүрэмт хувцас, бээлий оёдог байна; - "Эм Эл Ти Жи" ХХК-ийн үйлдвэрийн техник, технологийг сайжруулах төсөл хэрэгжүүлэн ажилласнаар үйлдвэрийн байраа шинэчлэн томруулж, химийн боловсруулах цехийн бүх тоног төхөөрөмжийг өөрчлөн сольж, сунгах машин шинээр суурилуулснаар үйлдвэрийн хүчин чадлаа 4 дахин нэмэгдүүлсэн; - 2006 оноос өөрийн үйлдвэр дээрээ дотоодгадаадын оюутнуудыг үйлдвэрлэлийн болон дипломын өмнөх дадлагыг удирдан хийлгэсэн; - 2003 оноос 8, 2006 оноос 3 стандартыг шинээр боловсруулахад оролцон, 8 стандартыг дахин хяналцсан; - 2008 оноос ХҮСХХ-ийн арьс ширний салбарын ЭША-тай хамтарч ажиллаж байна. Хонь, ямааны арьсаар зөөлөн савхи боловсруулах чиглэлээр түлхүү ажилласан бөгөөд үүгээр 3 үйлдвэр шинээр байгуулалцаж, 2 үйлдвэрт зөвлөх инженерээр ажиллаж, "Арьс шир хөгжүүлэх дэд хөтөлбөр" болон "Аж үйлдвэрийн үндэсний парк байгуулах" төслийн бичиг баримт боловсруулах ажил болон салбарын хэмжээнд зохиогддог хурал, зөвлөлгөөн, семинарт идэвх зүтгэлтэй оролцож, Арьс ширний салбарт 29 жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа манай салбарын тэргүүний, шилдэг мэргэшсэн инженерүүдийн нэг.

Zuv-ing0002 Пүлжингийн Долгор. “Эрдэнэт хивс” ХК-ны Зөвлөх инженер. Магистр. 1967 онд ЗХУ-д Нэхмэлийн СТБ машины тохируулагч-мастерийн курс, 1968 онд политехникум (оройгоор), 1977 онд МУИС-ийн ПДС-ийг хөнгөн үйлдвэрийн инженер механикаар тус тус төгссөн. 1962-1972 онуудад Ноосон нэхмэлийн үйлдвэрт засварчин, туслах мастер, ээлжийн мастераар ажиллсан бөгөөд 1968-1969 онуудад Ноосон нэхмэлийн үйлдвэрийн нэхэх цехэд техникийн шинэчлэл хийхэд тавигдсан СТБ-2-175, СТБ-2-216 маркийн 40 суурь машины монтаж, тохируулгын ажлыг орос мэргэжилтний хамт хийж ашиглалтад оруулж, челнокгүй нэхэх машины мэргэжилд 20 гаруй мэргэжлийн ажилтан сургасан; 1977-1981 онуудад Ноосон нэхмэлийн үйлдвэрийн ерөнхий механикч, ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, 1981 оноос ХХҮЯ-ны томилолтоор “Эрдэнэт Хивс” комбинатын ЕМЭХ-ийн даргаар ажиллахдаа тус үйлдвэрийн 2-р ээлжийг ашиглалтад оруулахад идэвх зүтгэлтэй ажиллаж, шинэ залуу инженер, ажилчдыг дадлагажуулж мэргэшүүлж, шинэ үйлдвэрийг хүчин чадлаар нь хугацаанаас өмнө ашиглалтад оруулахад тодорхой хувь нэмэр оруулсан; 1986-1991 онуудад тус комбинатын материал техникийн хангамж, борлуулалт хариуцсан орлогч дарга, 1990 онд ХХҮЯ-ны шийдвэрээр Булган аймгийн Өлзийт хороонд гар хивс, модон эдлэлийн үйлдвэр барих ажлыг зохион байгуулж, уг үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын алба хашиж уг үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан; 1992 оноос Цэмбэ нэхэх жижиг үйлдвэр байгуулан, Улаанбаатарын "Нэхээсгүй эдлэл" ХК-тай хамтран эсгий артай цэмбэн нэхмэл үйлдвэрлэсэн; 2000-2003 онд “Эрдэнэт хивс” ХК-ний амралт, туслах аж ахуйн дарга, 2008 оноос зөвлөх инженерээр ажиллаж байгаа ба ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэхмэлийн үйлдвэрийг байгуулалцан нэхмэлийн техникүүдийг суурьлуулж, туршилт тохируулга хийлцэн, ашиглалтад оруулан, мэргэжпийн ажилчин, ИТА-ыг сургаж дадлагажуулсан. 80-аад онд “Эрдэнэт хивс” комбинатад ажиллаж байхдаа Металл хайлуулж, цутгуур хийх цех /1988 он/, Техникийн зургийг хувилах төхөөрөмж /1982 он/, Центрифуг машины тормозны колодкийг сэргээн засварлах төхөөрөмж /1984 он/, Кран балкийг өндөрт нь засварлах засварын тавцан /1984 он/, Конденсатор луу холио дамжуулах хийн хоолой /1986 он/, Ажилчдын гуанзанд аяга таваг зөөвөрлөх конвейр /1986 он/, Будгийн хатаах машины сэнсийг дотооддоо үйлдвэрлэж ашигласан /1984/, Гүнд ажиллах насосны хөдөлгүүрийг уснаас хамгаалах хучилт ба хүнд хөдөлгүүрийг дээш нь өргөж гаргах ажиллагааг хялбарчилсан /1986 он/ зэрэг 8 ШБОС гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, залгамж халаа залуу үеэ мэргэшүүлэн сургаж буй ахмад инженерүүдийн нэг.

 Tseej_z_Ulziibyamba0001 Намширын Өлзийбямба. ХҮСХХ-гийн ЭША, ССМА-ны дарга. 1987 онд ПДС-ийг хүнсний үйлдвэрийн машин аппарат мэргэжлээр, 1996-1998 онд ТИС-ийн хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэргэжлээр магистрантурт суралцаж, техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан, ШУТИС-ийн докторант. 1987 оноос ХХҮЭШЗТИ-д засварчин, мастер, зохион бүтээгч, эрдэм шинжилгээний ажилтнаар нийт 24 дахь жилдээ ажилласан. 1999 онд “Тэргүүлэх инженер”, 2010 онд “Зөвлөх инженер” зэрэг авсан. Ажиллах хугацаандаа хүнсний үйлдвэрийн ундаа, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр, хөнгөн үйлдвэрийн арьс шир, ноос, мод боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийн 60 гаруй тоног төхөөрөмжийн зохион бүтээлтийн ажлыг гүйцэтгэхэд оролцон, түүний 40 гаруйг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ба 2 ШБ-ийн патент, 13 АЗ-ын гэрчилгээ, 1 ЗЭГ авч, үндэсний стандарт 2, байгууллагын стандарт 4, технологийн заавар 1-ийг боловсруулсан. Ноос, арьс шир боловсруулах чиглэлээр ШУТ-ийн 6 төслийн ажил, АШП-ийн ТЭЗҮ-ийн зургийн ажилд оролцон ажилласан. Сүүлийн жилүүдэд Монгол хонины ноосны ашиглалтыг сайжруулах чиглэлээр багийн нөхдийн хамт судалгаа, туршилтын ажлыг хийн, ноос боловсруулах өрхийн болон жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зохион бүтээлтийн ажлыг хийж, хөдөө орон нутагт эсгийний жижиг үйлдвэр байгуулах, өрхийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлэх тал дээр түлхүү ажилласан. Нийт 15 илтгэл хэлэлцүүлж, 26 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлж, лабораторийн ажлын 1, төсөл тооцооны программын 2 гарын авлага, мэргэжлийн 1 ном хамтран бичиж, 2 ном бие даан бичсэн. 2001 оноос AutoCad, Page Maker, Solid Works, Ansys, MathCAD, Бат бэхийн тооцооны программыг сурч өөрийн ажилдаа ашиглаж, дотоод, гадаадын дадлагын оюутнууд, ИТА, ЭША нийт 10 гаруй хүнд зааж сургасан. Монгол улсын “Шилдэг зохион бүтээгч” инженер.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 3-р сарын 16, Лхагва гариг, 07:04
 

Харилцах хаяг

con_address
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүрэг.
2 хороо
Монгол улс
Улаанбаатар хот 17032

emailButton
rdili_mn@yahoo.com
con_tel
976-11-341017
con_fax
976-11-341017

Web www.rdili.gov.mn

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр52
mod_vvisit_counterӨчигдөр58
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт156
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт672
mod_vvisit_counterЭнэ сард1797
mod_vvisit_counterӨнгөрсөн сард8165
mod_vvisit_counterБүгд270440
03.jpg