Skip to content
narrow screen wide screen auto screen Increase font size Decrease font size Default font size

image010


ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ЭРХЭМ ЗОРИЛГО

Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээлт, сургалт, туршилтын ажлыг амжилттай гүйцэтгэн хөнгөн аж үйлдвэрийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

• Эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээлтийн ажил;

• Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх судалгаа, төсөл боловсруулах, бага оврын тоног төхөөрөмж үйлдвэрлэж нийлүүлэх,

мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;

• Салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг горилох сургалт;

• Туршилт - үйлдвэрлэл явуулах;

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

• Ноос, арьс шир судлалаар дэлхийн хөгжингүй орнуудын хөгжлийн чиг хандлага;

• Боловсруулах, гүйцэтгэх үйлдвэрлэлд нэвтэрч байгаа дэлхийн тэргүүний технологи, техник, түүхий эд, материал

• Өөрийн орны ноос, арьс шир судлалын ажлын түвшин явц, өнөөгийн байдал, хэтийн чиглэл;

• Боловсруулах, гүйцэтгэх үйлдвэрлэлийн техник, технологийн түвшин, түүхий эд, материалын байдал;

• Эх орны түүхий эдийн бүтэц, шинж чанар, онцлогт тохирсон, байгаль орчинд халгүй, эрчим хүч, ус хэмнэхэд чиглэсэн технологи;

• Импортыг орлохуйц өөрийн орны түүхий эдэд тулгуурласан шинэ материал бий болгох, түүнийг үйлдвэрлэх технологи боловсруулах;

• Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үндэсний уламжлалт арга, төхөөрөг хэрэгслийг судалж, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулан дэвшилт технологи бий болгох;

• Гадаад орны тэргүүний техник, технологи, ноу-хауг авч ашиглах, өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах замаар үндэсний технологи болгон эзэмших;

• Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх судалгаа, чиглэлийг тодорхойлох;

• Өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн онцлогттохирсон технологи боловсруулах, бага оврын машин, тоног төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэх;

• Жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, техник-эдийн засгийн үндэслэл, тооцоо, бизнес төлөвлөгөө зохиох, зөвлөгөө өгөх, сургалт явуулах, мэдээллээр хангах;

• Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх болон мэргэшлийн зэрэг горилох сургалт;

• Эрдэм шинжилгээ, судалгаа, зохион бүтээлт, сорилт туршилтын ажлын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх;

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН

Нийт ажиллагсад: 21

Үүнээс:

Захирал                                                                                            1

Эрдэмтэн нарийн бичгийн дарга                                                    1

Ерөнхий менежер                                                                              1

Ня-бо, эдийн засагч                                                                          1

Сургалт, сурталчилгаа, мэдээллийн албаны дарга                      1

Эрдэм шинжилгээний ажилтан                                                         12

Эрдэм шинжилгээний туслах ажилтан                                            9

Жижүүр                                                                                               3

Үүнээс:

Доктор (Ph.D)                                                                                    4

Магистр                                                                                               8

МУ-ын “Зөвлөх инженер”                                                                   11

Мэргэшсэн инженер                                                                            1

Шилдэг зохион бүтээгч                                                                      5

Салбарын тэргүүний ажилтан                                                           11

Магистрант                                                                                          1

 

Харилцах хаяг

con_address
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүрэг.
2 хороо
Монгол улс
Улаанбаатар хот 17032

emailButton
rdili_mn@yahoo.com
con_tel
976-11-341017
con_fax
976-11-341017

Web www.rdili.gov.mn

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр39
mod_vvisit_counterӨчигдөр58
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт143
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт672
mod_vvisit_counterЭнэ сард1784
mod_vvisit_counterӨнгөрсөн сард8165
mod_vvisit_counterБүгд270427
00.jpg