АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ШИНЭЭР ТӨРСӨН “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН”-ЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. |
|
|
|
Бичсэн ulziibyamba
|
2014 оны 1-р сарын 13, Даваа гариг, 00:00 |
Тус хүрээлэнгийн хамт олон Хөнгөн аж үйлдвэрийн салбарт түүн дотроо Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шинээр төрсөн Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Арьс шир үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер М.Бат-Очирыг хүрээлэн дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ард түмэндээ байгуулсан гавъяа, хөдөлмөрөө үнэлүүлсэн шинэхэн Гавъяатдаа эрүүл энх, урт удаан насалж, цаашдын ажил хөдөлмөртөө улам их амжилт гаргахыг хүсье.

|
|
ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ШАГНАЛЫН ХУР БУУЛАА |
|
|
|
Бичсэн admin
|
2013 оны 12-р сарын 27, Баасан гариг, 00:00 |
Тус хүрээлэнгийн ЭША, Ноос судлалын төвийн захирал Ц.Дэнсмаа “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнагдлаа. Шагналыг ҮХААЯ-н дээр дэд сайд Ц.Туваан гардууллаа.
Монгол улс түүний Хөнгөн аж үйлдвэрийн салбартаа мэдлэг оюун, сэтгэл зүрхээрээ хүчин зүтгэсэн 46-н жилийн хөдөлмөрийг нь ийнхүү өндөрөөр үнэлжээ.
Монгол улсын зөвлөх инженер Ц.Дэнсмаагийн ажил үйлс, амжилт бүтээлийг Ноос, ноолуурын холбоо болон манай салбарынхан ахмад, дунд, залуу үеэрээ мэдэх билээ.
Монгол улсын зөвлөх инженер Ц.Дэнсмаадаа эрүүл энх урт удаан насалж, цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Тус хүрээлэнгийн ЭШТА, Зохион бүтээх товчооны ажилтан С.Пүрэвжав “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар шагнагдлаа. Шагналыг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат гардууллаа.
С.Пүрэвжав нь Хөнгөн аж үйлдвэрийн салбартаа 30 гаруй жил, тус хүрээлэнд 20-иод жил ажилласан манай тэргүүний ажилчдын нэг билээ.
С.Пүрэвжавдаа эрүүл энх урт удаан насалж, цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
Хуудас 25-с 9 |